Багш нар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн цалинг нэмэх түр хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээллээ.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны гишүүн А.Санжмятав хэлэхдээ, “Хөгжлийн гарц бол уул уурхай биш ирээдүйн боловсон хүчин юм. Багш, ажилтнууд ажилдаа сэтгэл ханамжтай байж чадах юм бол Монголын ирээдүйн боловсон хүчин чанартай бэлтгэгдэнэ. Багш нар 8 сарын турш цалин нэмэх асуудлаар тэмцэл явуулж байна. Энэ хугацаанд өөрсдийгөө орхигдуулж, сурагчдаа бодож хүлээцтэй хандсан. Шаардлагын хариуг энэ сарын 20-ны дотор ирүүлэхгүй бол ирэх сарын 01-нээс хугацаагүй ажил хаялт зохион байгуулах болсныг мэдэгдэж байна” гэв.
Уг шаардлагад, “Багш нь бусад төрийн албан хаагчдын нэгэн адил албан тушаалын цалин, мэргэжлийн зэрэг, ур чадвар, төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл, хөлс зэрэг үнэлэмжийг тооцсон цалингийн зөв системийг бий болгож хуульчлахыг нэн тэргүүнд шаардаж байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр нэртэй цаг хугацаа алддаг, орчин цаг үеэс хоцрогдсон үйл ажиллагааг зөв гольдрилд оруулах эрх зүйн тогтолцоо бий болгохыг шаардаж байна. Өмнөх хэлэлцээрүүдийн үр дүн үгүй, хий хоосон хэлэлцээр цаасан дээр үлдэж буйд багш нар бухимдаж байна. Багшийн цалин нэмүүлэх түр хороо удаа дараа холбогдох яам болон Үндсэн хуулийн цэцэд шаардлага, өргөдөл, гомдол хүргүүлсээр байгаа боловч тодорхой арга хэмжээ авч бодитой шийдвэр гаргахгүй байгаа тул төрийн гурван өндөрлөгт энэхүү шаардлагыг хүргүүлж байна” гэжээ.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр