Улаанчулуутын хүүхдүүд цэцэрлэгтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанабаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Улаанчулуут дахь хогийн цэгт амьдарч буй эмзэг бүлгийнхэнд чиглэсэн “Амьдралд гэрэл нэмье” зорилтот төслийн хүрээнд өнөөдөр 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавив.
Уг төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар “Нямбаатар сан”, “Вээлүү сан” хамтран хэрэгжүүлж, СХД-ийн ЗДТГ дэмжин ажиллажээ.
Тус цэцэрлэг нь нийт 600 гаруй сая төгрөгийн өртгөөр босох юм. Ийнхүү Улаанчулуутын эмзэг бүлгийн иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаас гадна тухайн цэг дээр ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд ажлын байртай болно гэдгийг албаныхан хэлж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:Улаанчулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хүүхдүүдийг тэргүүн ээлжинд хамруулах, мөн сайн дураар цэцэрлэгт галч, тогооч, манаач зэрэг ажлын байр бий болно. Мөн хүүхдээр нь дамжуулан өрх гэрийг ядуурлаас бууруулах төсөл өмнө нь 2013 онд амжилттай хэрэгжсэн. Энэхүү цэцэрлэгийн хажууд хүүхдэд зориулсан халуун усны газар, МСҮТ-ийг энэ жилдээ барина.

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг: Манай дүүрэгт 2018 онд шинээр 7 сургууль, 12 цэцэрлэг, 14 цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн санал санаачилгаар хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэ юм. СХД-ийн 26 дугаар хорооны хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй, Улаанчулуутын хогийн цэгийн хамаарагддаг. Хогийн цэг дээр 16 хүртэлх насны 50-60 хүүхэд, 200 гаруй хүн хог түүж амьдрал ахуйгаа залгуулж байна. Бид Улаан загалмай нийгэмлэг, Цагдаагийн I хэлтэстэй хамтран тэднийг сүрьеэгийн болон байнгын үзлэгт хамруулдаг.

СХД-ийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар: СХД-ийн Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдийн тоо тогтвортой биш. Буяны болон төслийн байгууллагуудтай хамтран тэднийг иргэншүүлэх, гэр оронтой болгох ажлыг хийж байна. “Нямбаатар” сан болон “Вээлүү” сан үндсэн барилга барих хөрөнгийг шийдэж байгаа бол ЗДТГ-аас цэцэрлэгийн тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом, хивс зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх, орчныг тусгаарласан хашаа барина. Гурван бүлэгтэй тус цэцэрлэгт 20 гаруй ажлын байр шинээр бий болох юм.
Цэцэрлэгийн барилгын ажлыг “Өгөөдэй-Ази” ХХК барьж гүйцэтгэн ирэх 8 дугаар сарын 25-нд хүлээлгэн өгөх аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр