“Концертмейстер багш нар”-ын мэргэжлийг сурталчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт тоглолтын 55 дахь улиралдаа зориулан энэ сарыг “Концертмейстер багш нар”-ын сар болгон зарлалаа.
Энэ хүрээнд УДБЭТ-ын үе үеийн концертмейстерийн зургаар үзэсгэлэн гаргаж, тэдний ур, чадвар, мэргэжлийн онцлогийн ялгааг танилцуулах зорилгоор “Уулзалт-ярилцлага”-ийг энэ сарын 19-нд зохион байгуулна.
Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид дэлхийн түвшинд хүрч үнэлэгдэхэд тэдний бэлтгэл сургуулилтыг хамтран хийж ажилладаг хүмүүс бол тэр бүр нэр нь дурдагдаад байдаггүй “Концертмейстер” багш нар юм. Тэд уралдаан тэмцээнд оролцох уран бүтээлчдийн амжилтын тулгуур багана нь юм. УДБЭТ-ын нэрэмжит, соёл урлагийн салбарын төдийгүй дэлхийн нэртэй уралдаан тэмцээнд оролцож байгаа дуучдыг амжилттай оролцож, шагналт байр эзлэхэд үргэлж хамт байж, өөрийн сэтгэл оюун, мэргэжлийн ур чадвараараа шавь нартаа эрч хүч, шилдэг дуулалтыг бэлэглэж байдаг хүн бол УДБЭТ-ын концертмейстер багш юм. Дэлхийн дуучин хэмээн нэрлэгдэж, томоохон театруудад гол дүрүүдийг бүтээж байгаа Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин бол тэдний сонгодог урлагийн шилдэг шавь нарын нэг юм. Мөн МУГЖ С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа нарыг нэрлэж болно.
Концертмейстер багш нар нь жинхэнэ сонгодог урлагийн сонгомол уран бүтээлчдийг төрүүлэн гаргаж яваа агуу хүн боловч тэр бүр өөрийнхөө тухай дурдаад байдаггүй даруухан боловч мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид юм.
Тиймээс сонгодог урлагийн үзэгчдийг "Уулзалт-ярилцлага"-ын үеэр уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уулзаж, өөрийн сонирхсон асуултаа асууж, хамт зургаа авахуулах боломжийг ийнхүү тус театраас олгож байна.

Ж.Болор