Соёлын төв өргөөний 30 жилийн ойд ОХУ-ын Буриадын жүжигчид бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-20 17:23:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын төв өргөөний 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойг тохиолдуулан төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх зорилтын дор дэмжигч, түншлэгч байгууллагууд, үзэгчиддээ зориулан урлаг соёлын цогц үл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Ойд зориулан гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Бурят улсын хүүхэлдэйн “Үлгэр” театрын 30 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж, нийслэлийн бяцхан үзэгчдэд бэлэг барих гэж байна. Тус театрын уран бүтээлчид энэ сарын 25, 26-нд “Руслан, Людмила хоёр”, 27-нд “Ульгер” шоу, 29-нд Өрөвтасын ангаахай ба мануухай” жүжиг, 29-нд “Дуут сум” жүжгийг Соёлын төв өргөөнөө толилуулах юм.
 
Түүнчлэн 30 жилийн ойн хүрээнд урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, ирэх сарын 02-15-нд “Фауст” драмын жүжиг, 16-нд “Алдрын одод” поп рок эстрад урлагийн оддын нэгдсэн тоглолт, 17-нд “Алдрын одод” Ардын жүжигчид, гавьяат жүжигчид, төрийн дээд шагналтнуудын хамтарсан тоглолт, 19-нд “Монголын сонгодгууд-дэлхийд” сонгодог урлагийн алдартнуудын тоглолт тус тус болох юм.
 
Ирэх 10 дугаар сард “Зуун дамжсан тэнгэрлэг оршихуй” 30 ахмад уран бүтээлчийн тоглолт, ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театр, УДБЭТ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Тоска” дуурь, “Нүүдэлчний их урлаг” ардын урлагийн тоглолт, ЦДБЭЧ-ын “Чингис хаан” рок дуурь, Улсын филармони, Морин хуурын чуулын уран бүтээлчдийн Дэлхийн болон Монгол киноны  шилдэг хөгжмийн тоглолт, “Моёлын төв өргөө-30 жил” хүндэтгэлийн Гала тоглолт тус тус болох аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻