Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид замдаа гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-23 14:50:25
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт эрчимтэй хөгжиж буй спортын төрлийн нэг бол тулааны спорт, үүн дундаа таеквандогийн спорт юм. Спортын тус төрлөөр Сүхбаатар аймгийн баг тамирчид улс, бүс, дэлхийгээс олон медаль хүртсэн байдаг. Тэгвэл энэ удаад "Эхлэл" тулааны спортын холбооны 10-26 насны 25 тамирчин олон улсын таеквандогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор замдаа гарлаа. 

Олон улсын таеквандогийн Ази тавийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 08-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд оролцох баг тамирчид орон нутагтаа бэлтгэлээ базаасан бол, Улаанбаатар хотноо очоод тэмцээн хүртэл нийт тамирчидтайгаа нийлж нэгдсэн бэлтгэл хийх юм.

“Манай аймгаас 30 гаруй тамирчин тус тэмцээнд оролцох эрх авсан ч 25 тамирчин тэмцээнд оролцохоор болсон. Гэхдээ энэ бол их тоо. Өөрийн улсад зохиогдож байгаагийн давуу тал л даа. Өөр улсад байсан бол бид ийм олуулаа явж чадахгүй шүү дээ. Тамирчид бид тэмцээн уралдаанд дандаа өөрсдийн зардлаар оролцдог учраас тэр. Манай аймаг, улс болон дэлхийн аваргаас медаль хүртэж байсан ч Ази тивийн аваргаас огт медаль хүртээгүй байгаа. Тэгэхээр энэ бол том боломж. Тамирчдын маань бэлтгэл ч сайн хангагдсан байгаа” хэмээн дасгалжуулагч багш Б.Пүрэвжав хэлж байлаа.

Сүхбаатар аймгийн таекандогийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүртэл нийт зургаан медаль хүртжээ.
Т.Одончимэг
相关新闻