Ноцтой гэмт хэрэгтнийг 24 цагийн дотор баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/..Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн ням гарагт хүн амины ноцтой хэрэг гарсныг ЦЕГ-аас мэдээллээ.
Садан төрлийн хүмүүс нийлж архидан согтуурч байхдаа хоорондоо маргалдсанаас үүдэн, нэгнийхээ аминд хүрсэн байна. Хэргийг 25 настай О үйлджээ. Сэжигтнийг “Нарантуул” захын чингэлэгт нуугдаж байхад нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 24 цагийн дотор байршлыг нь тогтоон баривчилсан байна.

Ж.Батсайхан