Монголын зураачид Сингапурт үзэсгэлэнгээ нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын 7 уран бүтээлчийн “Color up my life” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 22-нд Сингапур хотноо “TAF Gallery”-д нээлтээ хийв.
Монголын төдийгүй Азийн уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилгоор уг галерейг 2018 онд Б.Аргун, Др.Ланз Чан болон Марк Ионг Пенг Фу нар үүсгэн байгуулжээ.
Үзэсгэлэнд Ш.Чимэддорж, М.Эрдэнэбаяр, Л.Ганболд, Ц.Нарангэрэл, С.Саранцацралт, Ц.Цэгмэд, Э.Отгонбаяр нарын Монголдоо төдийгүй дэлхийн түвшинд танигдсан уран бүтээлчдийн 50 гаруй уран бүтээлийг танилцуулав.
Сингапур Улсын иргэдийн хувьд Монголын соёл, уламжлал, урлагийн талаар мэдээлэл төдийлөн элбэг биш байдаг бөгөөд ийнхүү монголын шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулж байгаа нь соёл урлагийг сурталчлах боломжийг олгож байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд ЭСЯ-ны урилгаар Сингапур Улс дахь бусад улсын Элчин сайдын яамдын төлөөлөл, Сингапурын уран зураг сонирхогчид оролцов.
Үзэсгэлэн ирэх сарын 15-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана. Тус галерейн зүгээс цаашид уран бүтээлчдийн бүтээлээ танилцуулах боломжийг олгох, соёл урлагийг дэмжсэн нээлттэй платформ бий болгох сонирхолтой байгаа аж.