"Такси-2" инээдмийн кино үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-25 18:15:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Twins Film" студийн бүтээл "Такси-2" инээдмийн уран сайхны өнөөдөр "Өргөө-1" кино театрт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно.

Тус киноны ерөнхий найруулагчаар Г.Дарханбат, Г.Дарханбаяр, ерөнхий пропюсераар Д.Хүрэлхүү нар ажиллажээ.
Гол дүрд жүжигчин Л.Сөрөлт, жүжигчин найруулагч С.Баттулга, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, “ТВ” коктейл хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, МУГЖ Д.Хүрэлхүү, жүжигчин Б.Мишээл, Ц.Төмөрхуяг нар тоглосон байна. Энэ удаад ч гол дүрүүдэд өөрчлөлт ороогүй бөгөөд нэгдүгээр ангид сэржим Сэрээ архинаас гарч шинэ амьдрал зөв зам руу орсноор кино дуусдаг бол энэ удаад Жагрийгийн будлиантай адал явдал өрнөх нь. 
“Twins Film” студийн уран бүтээлчид 2015 онд "Taxi" инээдмийн уран сайхны киногоо үзэгчдэд толилуулж байв.
Ж.Болор
相关新闻