Бурхан багшийн их дүйчин баярын өдрөөр ёс суртахуунаа дээдлэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр” болгон “Ёс суртахуунаа дээдлэе” уриан дор тэмдэглэж байна.
Эл өдрийн ёслолын ажиллагаа Жанрайсигийн өмнөх талбайд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд хандан айлдвар айлдсанаар эхлэв.

Бурхан багшийн үйлс, зохионгуйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас тунхагласны дагуу 2000 оноос олон улсын баяр болгон тэмдэглэж ирсэн Их дүйчин өдрийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, төр, шашны үйл хэргийг төрийн хуулиар тогтоон зохицуулна гэж заасныг онцлоод, олон зуун жилийн туршид тахин шүтэж ирсэн бурхны шашны түүх, соёл нь Монгол төрийн түүх, соёлтой олон талаараа холбоотой. Тиймээс үндэстэн оршин тогтнох явдал бол шашныхаа түүх, соёлыг дээдэлж, үйл хэргийг нь дэмжих явдал гэлээ.
Үүний дараа Соёмбот туг, Бурхан багшийн ринсрэл залж, мандал өргөв. Мандал өргөх гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа буян хишгээ Бурхан бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой аж.
Энэхүү ёслолын ажиллагаанд сүсэгтэн олон хуран цуглаж, ном даган баясаж байв.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд нийгмийн ёс суртахуун анхаарал хандуулах асуудлын нэг болоод байна. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий нийтийн ёс суртахуун доройтож буйг өнгөрсөн 3 дугаар сард болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр цохон тэмдэглэж байсан.
1990 оноос хойш Гандантэгчлэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, гавж Д.Нямсамбуу нар авилга, хээл хахууль нь ёс суртахууныг орхигдуулснаас болж байна гэж олонтаа айлдсан байдаг. Энэ жил нийтийн ёс суртахууныг эрхэмлэх талаар залууст хандсан хүмүүнлэгийн ажлыг зуны тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн явуулж байна. Залуус хорт зуршилд автах, хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ хэрээс хэтэрч буйг хуулийн байгууллагууд мэдээлж байгаа. Тиймээс энэ жил төрийн болон төрийн бус байгууллагууд, шашны байгууллагууд залуучуудын ёс суртахуун болоод хорт зуршилд автаж байгааг анхаарахыг нийгэмд уриалж байна” гэв.
Ёслолын ажиллагаа уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор үргэлжилж, “Ёс суртахуун таны бодлоор” эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан оролцогчдод шагнал гардуулсан юм.

Энэ өдрийн өглөөний 05 цагт иргэд, сүсэгтэн олны хүсэлтээр нэг өдрийн тэгчэн сожин буюу бацаг санваарыг Жавжэ Одсэр ринбүчи Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өгч, Жанрайсигийн өмнөх талбайд залсан Шаарийбуу тэргүүтэй архадуудын ринсрэлд сүсэгтэн олон мөргөж, Жавжэ Одсэр ринбүчи Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Монголын зон олон өвчин зовлонгүй, урт настай байхын тухайд Цагаан Дарь-Эхийн Насны авшиг хүртээсэн юм.
Төв Гандантэгчэнлин хийдэд уламжлалт хурал номын зан үйл 08:00 цагаас эхлэн бүтэн өдрийн турш болох юм. Энэхүү номын арга хэмжээнд хэн боловч ирж хурал номыг даган баясаж буян хишиг нь бум болон арвижих сайн үйл бүтээх боломжтой.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал