Оюутнуудаас мөнгө авч дүн тавьдаг багш нарт хариуцлага тооцохыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Оюутны холбооноос өнөөдөр тус сургуулийн багш нар оюутнуудаас мөнгө авч дүн тавьдаг, дипломын наймаа хийдэг зэрэг асуудлын талаар мэдээлэл хийв.
МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн Г.Мандах, “МУИС-ийн оюутнуудад дүн, диплом худалддаг нэр бүхий багш, удирдах албан тушаалтнуудын нотолгоо бидэнд бий. 2014, 2016 онд нэр бүхий оюутнууд МУИС-ийн дипломыг худалдаж авсан, улмаар энэ үйлдлээ даамжруулан Фэйсбүүкийн группт “МУИС-ийн диплом гаргуулж өгнө” гэх зар тавьсан баримт байгаа. Оюутны холбооноос энэ сарын 22-нд сургуулийнхаа удирдлагуудад оюутнуудаас мөнгө авч дүн тавьдаг, дипломын наймаа хийдэг асуудлыг таслан зогсоохыг шаардсан бичиг хүргүүлсэн ч “Одоогийн удирдлагын бүтцийн хариуцах асуудалд хамаарахгүй” гэсэн хариу ирүүлсэн” гэлээ.
МУИС-ийн удирдлагуудыг энэ үйлдлийг таслан зогсоох чиглэлд дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгийг тус холбооны Хяналтын зөвлөлийн дарга Г.Ариунзаяа хэллээ.
“МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм”-ийн 77-д багш нь “Суралцагчийг шалгах, дүгнэх, үнэлэх, ажил удирдах, тодорхойлолт бичихдээ тэгш шударга, бодитой хандана” хэмээн заасан байдаг. Мөн МУИС-ийн дүрэмд оюутнууд хууль ёсны дагуу эрх ашгаа хамгаалж, эвлэлдэн нэгдэж болно гэжээ.

Г.Ариунболор