Б.Батцэрэн БНХАУ-д зургаа дахь удаагаа үзэсгэлэн гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн “Дөл” сонины гэрэл зургийн сурвалжлагч, Монголын гэрэл зурагчдын холбооны гишүүн Б.Батцэрэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо энэ сарын 19-21-нд “Хот бас хүмүүс 3” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргажээ.
Тэрбээр өмнө нь Дорнод аймгийн Чойбалсан хотод “Хот бас хүмүүс 1, 2” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд энэ удаад 200 орчим хар цагаан болон өнгөт зургаас бүрдсэн үзэсгэлэнг Манжуур хотод нээсэн юм. Өмнөх хоёр үзэсгэлэнгийн бүтээлд Чойбалсан хотын түүх, хөгжил, хүмүүсийн аж амьдралыг харуулсан бол энэ удаад Дорнод аймгийн үндэстэн, ястан болон Халх голын дайны түүхэн дурсгалт газруудын зургийг дэлгэснээрээ онцлогтой аж.
Гэрэл зургийн сурвалжлагч Б.Батцэрэн ярихдаа, "1975 онд “Дөл” сонинд гэрэл зурагчнаар ажиллаж эхэлснээс хойш нийт 52 удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргав. БНХАУ-д 6, ОХУ-д 6 үзэсгэлэнг дэлгэсэн. Монгол, ОХУ, БНХАУ бол эртнээс найрамдалт харилцаатай байсан. Тиймээс монголчуудын аж амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхох хүн олон байдаг. Удахгүй Дорнод аймагт Монгол, ОХУ, БНХАУ-ын Барга ястнуудын наадам болно. Энэ үеэр мөн үзэсгэлэнгээ гаргана” гэлээ.

Ч.Ариунболд