Аймгийн МХГ-аас ИТХ-ын Тэргүүлэгчдэд хэд хэдэн санал тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны ажлын төлөвлөгөөнийхөө дагуу энэ сарын 18-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа, ажил байдалтай нь танилцлаа.
Энэхүү ажил байдалтай танилцах үйл ажиллагааны үеэр МХГ-ын зүгээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хэд хэдэн саналыг уламжилсан байна. Тодруулбал, орчин үеийн шаардлагад нийцсэн лабораторийн барилгатай болох, урвалж бодисын зардлыг аймгаас байгууллагын үйл ажиллагаанд хүрэлцэхүйц хэмжээнд шийдэх, албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа шаардлагатай техник тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөх. Мөн Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдвэрлэх зэрэг саналуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Засгийн Газрын тохируулагч агентлаг аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, төлөвлөгөөт бус хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй ажилладаг ажээ.
Тус байгууллагад иргэд аж ахуйн нэгжээс 2018 оны эхний хагас жилийн байдлаар 93 гомдол мэдээлэл ирүүлсэн байна. Эдгээрээс зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 12 хэргийг шийдвэрлэжээ. Мөн харъяаллын дагуу шилжүүлсэн гурав, харъяаллын дагуу шилжиж ирсэн нэг, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 77, хүлээн авахаас татгалзсан нэг хэргийг тус тус шийдвэрлэн ажилласан аж. Энэ онд зонхилон гарч буй хэрэг бүртгэлийг ангилбал: байгаль орчны эсрэг зөрчил 26, авто тээврийн хяналтын чиглэлээр 23, хүнсний чанар, стандартын зөрчил долоо, газрын хууль тогтоомж зөрчсөн долоо, хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомж зөрчсөн 13 хэрэг бүртгэгдсэн байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Мэргэжлийн хяналтын газартай холбоотой долоон ажил, 9 арга хэмжээ тусгагдсанаас 2017 оны хэрэгжилтийг 95 хувьтай, 2018 оны хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 70.9 хувийн биелэлттэй байгаа аж.

Ч.Отгонцэцэг