Лемонс хамтлагийн “Рэд” цомгийг пянз хэлбэрээр сонсох боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Лемонс хамтлагийн гишүүд “Рэд” цомгоо пянз болгон 500 ширхэг гаргажээ.
Монгол уран бүтээлчдийн хамгийн сүүлийн пянз 1984 онд ЗХУ-д хэвлэгдсэн гэдэг. Түүнээс хойш 2013 онд “Хурд” хамтлаг 29 жилийн ойдоо зориулан алтан пянз гаргасан бөгөөд үнэнч фэнүүд нь эрэл хайгуул болж авдаг байна. Харин энэ удаа Монгол пянзны тэсрэлтийг “Лемонс”-чууд хийж буй гэнэ. Ихэнх хамтлаг, уран бүтээлч 10, 20 зэрэг тэгш тоотой ойгоо тэмдэглэдэг бол тэд 11 жилийн ойн тоглолт хийж байсан өвөрмөц менежмэнттэй хамтлаг билээ.
Шинэ цомгийн талаар хамтлагийн дуучин Ц.Одбаяраас дараах мэдээллийг тодруулав.
-Цомгийг пянз болгох санааг анх хэн гаргав. Яагаад пянз болгохоор шийдсэн бэ?
-Энэ санааг анх хамтлагаараа жилийн өмнө ярьж байсан. CD нь нарийн зураастай учраас шахаад дутуу дугаралттай болгодог. Харин пянзны зурвас илүү өргөн, формат сайтай учир чанартай, амьд дугаралттай. Ер нь дэлхийн алдартай хамтлаг, дуучид альбомнаас гадна пянз гаргаж тухайн цаг үеийн хэв маяг, соёлын онцлогийг түүх болгон үлдээдэг. Альбомоо пянз болгосон нь Монголын соёл урлагийг дэлхийн тавцанд гаргахад хувь нэмэр оруулах болов уу гэж үзэж байна. Цаашид бүх альбомоо пянз болгохоор төлөвлөсөн.
-Пянз хэзээнээс худалдаанд гарч эхлэх вэ?
-Энэ сарын 23-нд болох тоглолтын үеэр нээлтээ хийж хямдралтай буюу 69 мянгаар худалдана. Үүнээс гадна үзэгчиддээ маш олон гэнэтийн бэлэг бэлдсэн. Тухайлбал, үзэгчдийн дунд тэмцээн зарлаж шалгарсан хүнд “PC mall”-ын нэрэмжит пянз тоглуулагч бэлэглэх юм.
-Пянз тоглуулагч тэр бүр элбэг байдаггүй шүү дээ. Энэ талаар бодож үзсэн үү?
-Хуучны социализмын Орос пянз тоглуулагч өвлөгдөж үлдсэн байдаг. Одоо манайд ихээхэн түгээмэл болж хөгжиж байна. Үнийн хувьд ч гэсэн 200-300 мянган төгрөгөөр боломжийн 3 форматтайг “Писи молл” худалдаанд гаргаж байгаа. Цаашид олон газрууд оруулж ирээд илүү хямдхан болж энэ соёлыг түгээх байх гэж бодож байна.
Дашрамд дурдахад, “Рэд” альбомд хамтлагийн анхны хит дуу болох “Хайртай”, “Мэлхий гүнж”, “Элэг бөөр”, “Улаанбаатарын үдэш”, “Цэнхэр нүд”, “Гэрэлт хотын гудамж”, “Харах дуртай” зэрэг дуу багтжээ.

О.Болорцэцэг