Бардын хөгжмийн консерваторитай хамтран ажиллах хүсэлт тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн АНУ-ын Нью-Йорк дахь Бардын хөгжмийн консерваторийн профессор, удирдаач Жин Дон Цай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын ХБК консерваторийн зэрэглэлд очсоныг дуулгаад, Нью-Йорк дахь Бардын хөгжмийн консерваторитай холбоо тогтоож өгөх саналыг албан ёсоор тавин, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
БСШУСЯ-наас барьж буй бодлогын тухайд консерваторийн академик шинж чанар, сургалтын агуулгыг зохих түвшинд хүргэх, сургалтын орчны материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын чадварыг өндөржүүлэх, гадаадын ижил төст сургалтын байгууллагуудтай ажиллаж буй цар хүрээг олон талт хамтын ажиллагаатай болгох зорилттойг мөн энэ үеэр дурдлаа.