ОУСЗХ-ны чуулга уулзалтад оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОУСЗХ /Олон улсын социолист залуучуудын холбоо / -ны Ази, номхон далайн бүсийн чуулга уулзалт энэ сарын 3-6-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотод амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү чуулга уулзалтад НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг оролцсон байна. Энэ удаагийн чуулга, уулзалтад ОУСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Evin Inchir, бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч Rafaela David болон Шинэ Зеланд, Швед зэрэг 10 гаруй орны залуус оролцож, бүс нутгийн хөгжил, улс орны эдийн засгийн талаар санал бодлоо солилцлоо. Чуулга уулзалтаар олон улсын анхаарлын төвд байгаа дүрвэгсдийн шилжин суурьшилт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн цаг уурын өөрчлөлтийн сэдвээр орон орны залуус өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Цаг уурын өөрчлөлтийг бууруулахад хамтран ажиллах уриалгыг эндээс гаргасан байна. Түүнчлэн улс орнуудын сонгуулийн компанит ажлыг явуулж буй технологийн талаар өөрийн орны туршлагаасаа хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хуваалцсан байна. Дараагийн ОУСЗХ-ны уулзалтыг Монголд хийх санал тавиад байгаа аж. НАМЗХ нь ОУСЗХ-нд бүрэн эрхэт гишүүнээр элсээд 10 гаруй жил болж байгаа юм.