“Сүрьеэгүй аймаг”уулзалт, хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас ирэх 8 дугаар сард “Сүрьеэгүй аймаг” олон талын оролцоог хангах ухуулга, нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлэг болон сүрьеэгийн тусламж үйлчилгээг зохицуулагч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн ЭМГ нь дээрх арга хэмжээгээ Монгол Улсын Ерөнхий сайдын 105 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгуулах ажээ. Сэлэнгэчүүд 2020-2024 он гэхэд “Сүрьеэгүй Сэлэнгэ” болохын төлөө хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү том зорилгодоо хүрэхийн төлөө аймгийн ЭМГ-аас ихээхэн чармайлт гарган ажиллаж байна. Тухайлбал “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 14 сумын нийт 16000 иргэдэд үйлчилжээ.
Мөн аймагтаа төдийгүй хөрш Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Батсүмбэр сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, түүнчлэн ХӨСҮТ-ийн хүсэлтээр Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль зэрэг нийт 20 гаруй нэгжийн 20000 гаруй ард иргэдэд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийж тодорхой тооны сүрьеэгийн шинэ тохиолдлыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулсан амжилттайгаар ажиллаж байна.

Ч.Отгонцэцэг