Бохирлогдсон гудамж талбайд голомтын бүс тогтоож, нян судлалын шинжилгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн улмаас бохирлогдсон гудамж талбайд голомтын бүс тогтоож, бохирдсон хөрснөөс хими, нян судлалын шинжилгээний дээж авч, судалгаа хийж байна.
Энэхүү ажлыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, МХГ, Хилийн МХГ, мал эмнэлгийн алба, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Сүхбаатар сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, улсын байцаагч нар хамтран гүйцэтгэж байгаа гэнэ. Тус ажлын хэсгийн багийн үнэлгээгээр Сүхбаатар сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн 268836 м2 талбай бохирдсон дүнтэй гарчээ. Мөн гэр хорооллын гудамж, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд, айлын хашаа, орон сууц, давхар байрнуудын орц, хонгилууд зэрэг 44 газарт бохир хальсан байна. Эдгээр бохирлогдсон газруудад 29 хүний бүрэлдэхүүнтэй халдваргүйтгэлийн 10 баг гарч газар дээр нь ажиллаж байгаа ажээ.
Ингэхдээ автомакс болон ДҮК машин ашиглан бохирдсон талбайг бүрэн халдваргүйжүүлсэн байна. Энэ нь ард иргэдийн амар тайван байдлыг хангах, болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой нөлөөлж байгаа ажил болжээ.

Ч.Отгонцэцэг