Сумдын иргэд “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтад хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар нь “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтыг Алтай, Дарив, Шарга сумдын алба хаагчдад зохион байгуулав.
Сургалтыг наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд дээрх явуулсан бөгөөд нийт 30 алба хаагчид оролцсон байна. Тэд сургалтад хамрагдсанаар гамшгаас хамгаалах анхан шатны онолын болоод дадлагыг эзэмшжээ.
Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн зарим сумдад хэрэгжиж байгаа юм.
Э.Нарангэрэл