Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтуудын үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомтуудад Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл хэрэгжиж бүтээн байгуулалт өрнөхөөр боллоо.
Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн энэхүү төсөл нь үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй ажээ. Нэгдүгээр хэсэг нь Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлийн ажил юм. Энд хатуу хучилттай авто зам, авто зогсоол, хилийн боомтын гаалийн тоног төхөөрмжийн шинэчлэлт орох аж. Харин хоёрдугаар хэсэгт гаалийн автоматжуулсан мэдээллийн систем /КАИС/-ийн өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэл байх бол гуравдугаар хэсэгт гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлууд багтсан байна.
Төслийн хүрээнд шинээр дөрвөн эгнээ бүхий 1.8 км хатуу хучилттай зам, зогсоол, Сүхбаатар хилийн боомтод хилийн хяналтын байгууллагуудын “Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор”-ыг барих ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр гадаад худалдаа илүү түргэн шуурхай болж худалдааны эргэлт болон өрсөлдөх чадвар нэмэгдэж, худалдаа эрхлэхэд зарцуулах зардал, цаг хугацаа 30 хувь багасна хэмээн үзэж байгаа аж.
Энэхүү төслийн талаарх “Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомтын бүтээн байгуулалт” сэдэвт уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон юм. Уулзалтыг аймгийн Засаг дарга Ш.Оргил нээж хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймаг бол олон онцлог давуу талтай аймаг. Үүний нэг нь Монгол Улсын хойд хилийн аймаг. Монгол Улсын хилээр орж гарч байгаа хүмүүсийн толь болж байгаа учир аймгийн удирдлагын баг “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг бүх талаар дэмжин ажиллана. Аймаг орон нутгаас хамааралтай бүгдийг цаг хугацаа алдагдуулалгүй шийдвэрлэж, төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллана. Энэ төсөл Сэлэнгэ аймагт өгөөжөө өгөх учиртай гээд төслийн баг бүрэлдэхүүнд боомт, чөлөөт бүс, сумыг бүгдийг нэгтгэсэн нэгдсэн нэг төлөвлөлт хийх ёстой гэдгийг анхаарууллаа.
Уулзалтанд Алтанбулаг боомт дахь хилийн хяналтын байгууллагууд, чөлөөт бүсийн захирагчийн албаны төлөөлөл оролцлоо. Мөн энэхүү төслийн барилгын зураг төслийг боловсруулах “Татах хүч” ХХК, авто замын зураг төсөл боловсруулах “Эм Си Пи Си групп” ХХК-ийн төлөөллүүд оролцож мэдээлэл өгчээ.

Ч.Отгонцэцэг