Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа хийнэ.
Японы Хүүхдийг Ивээх Сангаас 2026-2028 онд тус аймагт хэрэгжүүлж буй “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд Данийн Хүүхдийг Ивээх Сан уг судалгааг хийхээр сонгосон байна.
Төслийн хэрэгжилттэй танилцах, судалгааны ажлыг эхлүүлэх зорилгоор Японы Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын төслийн зохицуулагч Б.Цэрэнханд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Энэ үеэр тэрбээр аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Көгершин болон тус хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан төслийг дэмжиж, шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх санал гаргажээ.
Судалгаагаар сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтийн нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид хүүхэд бүрийг аюулгүй, хамгаалагдсан, тэгш хүртээмжтэй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.