Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ сард аймгийн нийт нутгаар агаарын температур тогтворгүй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас харьцангуй хүйтэн байх бол сарын эхэн болон дунд үед ОЖД-аас дулаан байна.
Өнгөрсөн гурав хоногт нутгийн зүүн хойно болон өмнөд хэсэгт ахиу хэмжээний цас орсон бөгөөд энэ сарын 22-нд дахин орох боловч хүч сулавтар байхыг УЦУОШГ-аас мэдээллээ.
Ирэх сард нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, 2027 оны эхний сард ОЖД-аас дулаан байх ба нутгийн зүүн хойд болон өмнөд хэсгээр хур тунадас ихтэй байх аж. Хоёрдугаар сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байх юм.
Одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн 6.6 хувь нь зудын эрсдэлгүй, 33.5 хувь бага, 43.4 хувь дунд, 11 хувь их, таван хувь нэн эрсдэлтэй гэх төлөвтэй байна.
Ирэх 12 болон нэгдүгээр сард нутгийн зүүн хойд болон говийн сумдад цас ахиу орох төлөвтэй байгаа нь өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.