Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсад статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс иргэдэд статистикийн мэдээ, мэдээлэл, цахим үйлчилгээг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр статистикийн байгууллагын үйл ажиллагаа, статистик мэдээллийн ач холбогдлыг танилцуулж, Үндэсний статистикийн хорооны www.1212.mn цахим хуудаснаас шаардлагатай мэдээллээ хэрхэн хайх, сонирхсон үзүүлэлтээ авах талаар зааварчилгаа өгөв.
Мөн мал тооллогын лавлагааг И-Монголиа системээр авах, өрхийн мэдээллээ цахимаар шалгах аргачлалыг танилцуулсан юм. Мөн статистикийн мэдээлэл, үйлчилгээг шуурхай авах боломжтой Монстат чатботын хэрэглээг тайлбарлаж, иргэдэд биечлэн туршиж үзэх боломж олгожээ.
Өдөрлөгт 100 гаруй иргэн хамрагдаж, статистикийн мэдээлэл авах цахим сувгуудын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн байна. Ийнхүү иргэдэд статистикийн мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, цахим үйлчилгээг бие даан ашиглах чадварыг нэмэгдүүлэхэд өдөрлөгийн зорилго чиглэсэн талаар Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.