Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасаг байгуулагдсанаас хойш 9698 хүнд амбулаторийн тусламж үзүүлж, 417 хүнийг хими, бай болон хосолсон эмчилгээнд хамруулжээ.
Тус эмнэлэг 2025 оны тавдугаар сарын 1-нд хавдрын тасаг байгуулж, бүтэц, орон тоог нь бүрдүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Ингэснээр хавдартай иргэдэд амбулаторийн үзлэг, хөнгөвчлөх тусламж, хими эмчилгээ, бай эмчилгээ болон хавсарсан эмчилгээ үзүүлэх боломж бүрджээ.
Өнөөдрийн байдлаар тус тасаг 78 хүнд хөнгөвчлөх тусламж үзүүлж, 206 хүнийг хими эмчилгээнд, 66 хүнийг бай эмчилгээнд, 67 хүнийг хими болон бай эмчилгээний хавсарсан эмчилгээнд хамруулсан байна.
Хавдрын тасагтай болсноор аймгийн иргэдэд хавдрын чиглэлийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг орон нутагтаа авах боломж нэмэгдэж, эмчилгээний хүртээмж сайжирчээ.