Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүлжээ.
Өчигдөр албан ёсоор эхлүүлсэн аяныг 2027 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлд томуугийн дэгдэлтийн 46 дахь долоо хоног үргэлжилж, өвчлөл алаг цоог түвшинд байна. Орчны шинжилгээгээр А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж байгааг албаныхан хэллээ. Олон жилийн дунджаар жилийн 45-47 дахь долоо хоногт вирусний идэвхжил хамгийн өндөр буюу оргил үедээ хүрдэг аж. Иймд иргэдийг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эмч, мэргэжилтнүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж, амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг уриаллаа.
Мөн хүн олноор цуглардаг боловсрол болон үйлчилгээний байгууллагууд “Маскаа зүүцгээе” аянд нэгдэж томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг байршуулж, маск зүүхийг уриалан, гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг сануулав.
Түүнчлэн хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдол ихэсдэг тул эцэг эхчүүд бага насны хүүхдийг нэг метрээс доош өндөрт хөтөлж явахгүй бөгөөд шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.