Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

ПРАГА, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /TASS/. Үндэстнүүдийн лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтод Испанийн шигшээ баг Чехийн багийг талбайд нь 2:0-ээр хожжээ.
Чехийн нийслэл Прага хотын "Летна" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 39 дэх минутад Алекс Баэна торгуулийн цохилтоос гоол оруулсан бол Марк Пубиль нэмэлт цагийн зургаа дахь минутад багийнхаа хоёр дахь гоолыг хийсэн байна.
Ингэснээр Испанийн шигшээ баг хожигдолгүй тоглолтын цувралаа 43 болгон ахиулж, өмнөх дээд амжилтаа шинэчилжээ. Испаничууд ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр хожсоны дараа 2018-2021 онд Италийн шигшээ багийн тогтоосон 37 тоглолтод хожигдоогүй амжилтыг эвдсэн билээ.
Үндэстнүүдийн лигийн эхний тойрогт Испанийн шигшээ Английн багийг 3:2-оор, хоёр болон дөрөвдүгээр тойрогт Хорватын багийг 4:1, 2:1-ээр тус тус хожсон бол гуравдугаар тойрогт Чехийн багийг 3:1-ээр буулган авчээ.
Испанийн шигшээ баг элит дивизионы гуравдугаар хэсгийг 15 оноотой тэргүүлж байгаа бөгөөд шөвгийн наймд шалгарах эрхээ хэдийнэ баталгаажуулсан байна. Харин Чехийн шигшээ баг оноо авч чадаагүй бөгөөд хэсгийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Хэсгийн сүүлийн тойрогт Испанийн шигшээ Английн багтай талбайдаа тоглох бол Чехийн баг Хорватын шигшээтэй зочлон тоглоно. Эдгээр тоглолт 11 дүгээр сарын 15-нд болно.