Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. 2026 оны бага нас, өсвөр үе, залуучуудын аймгийн аварга шалгаруулах боксын нээлттэй тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Тус тэмцээнд Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг гурван аймгийн баг тамирчид оролцож, нийт 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Боксын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, доктор Х.Батырбек, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар, боксын олон улсын хэмжээний мастер С.Бекет нар оролцож, нээлтийн үг хэллээ.
Мөн энэ үеэр аймгийн боксын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч, тамирчдыг шагнаж урамшуулав.
Түүнчлэн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Арманбект талархал гардууллаа.
Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодруулснаар өндөрлөнө.