Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /Anadolu/. “OpenAI” компани хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зураг, дүрс бичлэгийг илрүүлэхэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ. Хиймэл оюунаар бүтээсэн зургийг ч илрүүлэх боломжтой энэхүү хэрэгсэл нь цахим орчинд хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс хамгаалах өргөн хүрээтэй арга хэмжээний нэг хэсэг юм.
Тус компанийн мэдээлснээр, уг хэрэгсэл нь өгөгдлийн санд өмнө нь бүртгэгдээгүй зургуудаас хүчирхийллийн шинж тэмдгийг таньж, аюултай байж болзошгүй агуулгыг шалгаж эрэмбэлэхэд аюулгүй байдлын хяналтын багуудад туслах ажээ. OpenAI уг хэрэгслээ хүчирхийлэл, мөлжлөгийг харуулсан материалыг хиймэл оюунаар үүсгэсэн эсэхийг тодорхойлох боломжтой, өргөн хүрээнд ашиглах зориулалттай анхны ангилагч хэрэгсэл хэмээн тодорхойлжээ.
АНУ-д төвтэй Хүүхэд сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн тохиолдлыг бүртгэх үндэсний төвийн (NCMEC) дэмжлэгтэйгээр бүтээсэн уг хэрэгслийг OpenAI-ийнпрограммчлалын интерфейсээр дамжуулан шаардлага хангасан байгууллагуудад үнэ төлбөргүй ашиглуулах аж.
“OpenAI”-ийн дотоод туршилтаар шинэ хэрэгсэл нь хортой агуулгыг илрүүлэх чадварт мэдэгдэхүйц нөлөөлөхгүйгээр шалгуулахаар тэмдэглэсэн зургийн тоог 48 хувиар бууруулах боломжтой нь тогтоогджээ. Түүнчлэн технологийн “fal.ai” компанийн хийсэн туршилтаар уг хэрэгслээр маш эрсдэлтэй гэж тэмдэглэсэн зургуудын 72 хувьд өмнө нь өмнө нь илрүүлж байгаагүй хүчирхийллийн шинж агуулж байжээ. Мөн “SafetyKit” компанийн тусдаа туршилтаар уг хэрэгсэл хүүхдийг бэлгийн агуулгатайгаар дүрсэлсэн зураг болон хөдөлгөөнт дүрсний 90 хувийг илрүүлсэн байна.