Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оныарваннэгдүгээрсарын 18 /МОНЦАМЭ/. Боловсролынсайд болон Гэрбүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/305, А/172 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Сайн эцэг, эх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн, цуврал сургалтуудыг явуулж байна.
Тус газрын хөтөлбөрийн сургагч багш Ж.Айхын, А.Гүлмайра, А.Айша нар эцэг эх, асран хамгаалагчдад 10 бүлэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл хүргэж, сургалт зохион байгуулж байна.
Үүнд, “Гэр бүлийн мөрөөдөл ба асран хамгаалагч өөрийгөө халамжлах нь”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдал”, “Хүмүүжлийн эерэг арга, хандлага”, “Хүүхэдтэй элэгсэг дотно сэтгэлээр харилцах, удирдан чиглүүлж аливааг ойлгуулах”, “Хүүхдийн насны онцлог”, “Хүчирхийлэлгүй харилцаа, шийдвэр гаргалт”, “Гэр бүлийн гишүүд бие биенээ ойлгож, дэмжих нь” зэрэг сэдвүүд багтжээ.
Энэ удаагийн сургалтад аймгийн ХГБХХГ-ын 30 алба хаагч хоёр өдрийн турш хамрагдаж, “Сайн эцэг, эх” хөтөлбөрийг цаашид орон нутагт түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх аргазүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ. Сургалтыг харилцан ярилцах, практик дасгал ажил гүйцэтгэх, оролцогчдын туршлага солилцох зэрэг идэвхтэй, оролцоонд суурилсан аргаар зохион байгуулсан нь үр өгөөжтэй, сонирхолтой боллоо.
Цаашид тус газраас хүүхдийн эрх, хөгжил, хамгааллыг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сургалт, зөвлөмжийг үе шаттайгаар орон нутагт түгээн дэлгэрүүлж, тогтмол хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сайн эцэг, эх байна гэдэг нь хүүхдийнхээ сэтгэл зүй, хэрэгцээ, хүсэл сонирхлыг ойлгож, хайр халамжаар дэмжин, бие даасан, зөв хүн болж төлөвшихөд нь чиглүүлэн туслах эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг юм.