Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
.jpeg)
Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг БНСУ-ын “UNIONCT” группийн “PITCHCABLE” компанитай хамтран орчин үеийн технологийн шийдлийг орон нутгийн дэд бүтцэд нэвтрүүлж эхэллээ.
Хамтын ажиллагааны эхний ажил болгон БНСУ-ын 2026 оны шилдэг инновацын бүтээгдэхүүнээр шалгарсан замын хөдөлгөөний гэрлэн дохионы шонгоос Баруун-Урт суманд туршилтаар дөрвийг суурилуулжээ.
Энэхүү шон нь уламжлалт металл шонгоос ялгаатай, дэвшилтэт нийлмэл материалаар үйлдвэрлэгдсэнээрээ онцлог юм. Уг бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зохион байгуулалтын дэд бүтцийг шинэ технологиор сайжруулах боломж бүрдэж байна.
Цаашид орчин үеийн халаалтын систем, замын цас хайлуулах ухаалаг технологийг орон нутагт нэвтрүүлэх чиглэлээр хамтарч, иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтрах талаар компанийн төлөөллүүд аймаг, сумын удирдлагуудтай санал солилцлоо.