Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаангом, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт Увс аймгийн ихэнх нутгаар цас оржээ. Тухайлбал, Цагаанхайрхан суманд 14.0 мм, Ховдод 12.0 мм, Зүүнхангайд 10.5 мм, Баруунтуруун, Хяргаст 8.0 мм, Малчин, Өмнөговьд 7.0 мм, Түргэнд 5.0 мм, Завханд 4.0 мм, Өндөрхангайд 3.6 мм, Улаангом, Зүүнговьд 3.0 мм, Сагилд 2.0 мм, Бөхмөрөн, Наранбулагт 1.0 мм, Өлгийд 0.4 мм тунадас хэмжжээ. Харин Тэс, Давст суманд цас ороогүй байна.
Өчигдөр Өндөрхангай, Наранбулаг, Завхан суманд салхины хурд секундэд 10-14 метр хүрсэн бол бусад нутгаар секундэд 0-8 метр байжээ. Агаарын температур өдөртөө нийт нутгаар -1 +7 градус дулаан, шөнөдөө агаарт +1 -6, хөрсөн дээр -1 -6 градус хүйтэн байлаа.
Одоогийн байдлаар Цагаанхайрхан суманд 38 см, Зүүнхангайд 20 см, Баруунтуруунд 18 см, Малчинд 17 см, Өндөрхангайд 15 см, Хяргаст 13 см, Ховдод 6 см, Түргэн, Зүүнговь, Өмнөговьд 4 см, Бөхмөрөнд 3 см, Улаангом, Наранбулагт 2 см, Өлгийд 1 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Харин Тэс, Завхан, Давст сум цасгүй байгаа.
Улаангом орчимд үүлэрхэг, цас орсон, салхины хурд секундэд 1-3 метр байжээ. Шөнөдөө агаарын температур -1.0, хөрсний температур -0.8 градус хүйтэн байсныг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн синоптик инженер М.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.