Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр үүлэрхэг, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Булганы зарим, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Өвөрхангай, Сүхбаатарын хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, нутгийн зарим газраар 12-14 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлэв.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр -6-11, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -2-4 градус хүйтэн байна.