Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт хүүхэд багачуудын ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, унших соёлыг төлөвшүүлэх зорилготой “Номын өргөө”-г орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, энэ сарын 16 нд нээлтээ хийлээ.
Тус номын өргөө нь аймгийн “Нутгийн номын сан” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд Оксфордын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 1995 нэр төрлийн номыг байршуулан хүүхэд багачуудын хүртээл болгох юм.
Номын сангийн фондод хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, танин мэдэхүй, боловсрол, хүмүүжил, хөгжилд чиглэсэн ном, зохиолуудыг багтаасан байна. Ингэснээр хүүхдүүд өөрийн нас, сонирхолд нийцсэн ном зохиолтой танилцах, тав тухтай орчинд ном унших, мэдлэг мэдээллээ тэлэх боломж бүрдэж байгаагаараа онцлог, ач холбогдолтой.
Номын өргөөг Өмнөговь аймгийн Төв номын сангийн дэргэд түшиглэн байгуулсан юм.