Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Тодруулбал, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг дулаан үйлдвэрлэгч найман аж ахуйн нэгж тус бүр 300-500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар утаа саармагжуулах орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулахаар болжээ.
Одоогоор тоног төхөөрөмжүүд тээвэрлэлтийн шатанд байгаа бөгөөд ирсэн даруйд холболт, суурилуулалтыг шуурхай хийхээр төлөвлөсөн байна. Шинэ тоног төхөөрөмж суурилуулснаар уурын зуухны яндангаас гарах утаа, хорт бодисын хэмжээг эрс бууруулна гэж тооцож байгаа аж. Мөн ирэх онд нэг аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн технологио шинэчлэхээр төлөвлөжээ.
Аймгийн төвийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хороолол, 30 орчим хувийг уурын зуух, үлдсэн хувийг авто машины утаа эзэлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна.