Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Дуурсах гуравдугаар багт үерийн усыг хуримтлуулж, ойн зурвас услах зориулалт бүхий хөв байгуулж байна.
Тус аймгийн төвд мод, сөөгний талбайн нийт хэмжээ 237 мянган м.кв, ойн зурвас 520 мянган м.кв талбайг эзэлж буй. 11446.8 м3 усыг хуримтлуулж ойн зурвас услах хөвийг нийт 705.8 сая төгрөгийн өртөгтэйгөөр “Хүйс нутаг” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Тус ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд энэ онд 263 сая төгрөгийн санхүүжилтыг олгоод байгаа аж.
Зураг төслийн дагуу өнгөн хөрс хуулах, далангийн овоолгын ажил, ус хаях сувгийн трассын дагуу өнгөн хөрс хуулах, ус хаях сувгийн ухлага хийж, ухлагын хөрсийг ачиж зөөн боомтын овоолгод өгөх ажлыг хийж гүйцэтгэж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймаг 20 сая мод тарих амлалт өгсөн бөгөөд өнөөгийн байдлаар 745 мянган модыг ургуулжээ. Цаашид томоохон уул уурхайн ААН-үүдтэй байгуулсан гэрээтэй уялдуулан 1-3 сая хүртэлх хэмжээний модыг говийн бүсэд тариулахаар төлөвлөсөн байна.