Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үр дүнд мод тарих, ойн санг нэмэгдүүлэх ажил эрчимжиж иргэн, ААНБ-ууд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна. Түүний нэг нь Хаан банк юм.
Газар нутгийн хэмжээ бага Дархан-Уул аймгийн ойн сангийн эзлэх хувийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар аймгийн засаг дарга, Хаан банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээний хугацаанд Увс болон Дархан-Уул аймагт нийт 400 га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ. Ойжуулалтын ажлыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, тарьсан моддын ургалт, арчилгаа, тордолтыг тогтмол хийсний дараа ой санд хүлээлгэн өгөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус банк 2030 он гэхэд нийт 50 сая мод тарьж ургуулах зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймагтай ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээг үзэглэж, ирээдүй хойч үедээ ногоон орчныг бий болгоход хамтран ажиллах юм.
Ташрамд Хаан банк 2007 оноос эхлэн “Хаан банкны ой” хөтөлбөрийг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж иржээ.