Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг, БНХАУ-ын Хянган аймгийн худалдаа, эдийн засгийн бизнес уулзалт болж байна.
Уулзалтад Дорнод аймгийн ЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Н.Гэрэлцэцэг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр тэргүүтэй төлөөлөл, Дорнод аймгийн бизнес эрхлэгчид, БНХАУ-ын талаас Хянган аймгийн Худалдаа, боомтын газрын Гадаад худалдааны хэлтсийн дарга Моу Жиньлян, тус газрын Гадаад хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Талиф, Өвөр Монголын “Вань Чэнь Шинь” нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын компанийн ТУЗ-ийн дарга Тана болон Хянган аймгийн бизнес эрхлэгчид зэрэг хоёр талын 70 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа юм.
Уулзалтын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн,
үйлчилгээ, үйлдвэрлэлээ танилцуулж, худалдааны хэлэлцээ өрнүүлэхийн зэрэгцээ
хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт
хийж байна. Энэ уулзалтаар аж ахуйн
нэгжүүд харилцан санал солилцож, бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт,
худалдааны түншлэл, хөрөнгө оруулалт болон цаашдын хамтын ажиллагааны шинэ
боломжуудыг хэлэлцэнэ.