Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Дэлгэрэх сумын ЗДТГ-аас хөдөө аж ахуйн салбарт бий болгосон томоохон ажлын нэг нь "Дэлгэрэх" омгийн ашиг шим сайтай улаан ямаа юм.
Дэлгэрэх
сумын 23 айлд 13 мянган толгой болтлоо өсөж байсан улаан ямааны тоо толгой гурван жилийн өмнө болсон зудын үеэр эрс багасжээ.
Тиймээс сумын ЗДТГ-аас сүргийн бүтцэд үзлэг ангилан ялгалт хийж, ямааны тоо
толгойг бодитоор гаргах талаар
ажил зохион байгуулж байгаа аж.
Улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяц бөгөөд дасан зохицох чадвар сайтай, таваарлаг ашиг шим сайтай, амьдын жин нь ч жирийн ямаанаас илүү юм. Хэдэн жилийн өмнөөс “Говь” ХХК Дэлгэрэх ямааны ноолуурын чанарыг судалж, ноолуур худалдан авч байв.
Дэлгэрэх омгийн улаан ямааг гаргаж авахын тулд Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн болон хөдөө аж ахуйн эрдэмтэн мэргэжилтнүүдийн хамт арав гаруй жилийн хугацаанд тодорхой судалгаа, шинжилгээ хийж 2020 онд ХХААХҮ-ийн сайдын Зөвлөлийн хурлаар хэлэлцэн омгоор баталгаажуулсан байдаг.