Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Sequoia motors” ХХК Сайншанд сумын гэр бүлийн талбайд цахилгаан авто машин цэнэглэх станцыг энэ сарын 26-нд ашиглалтад оруулжээ.
Ингэснээр цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлтэй жолооч нар нийтийн эзэмшлийн талбайд цэнэглэх боломжтой болж байна. Дорноговь аймагт цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээний талаарх албан ёсны статистик мэдээлэл байхгүй ч сүүлийн үед зарим иргэн хувийн хэрэгцээндээ болон такси үйлчилгээнд хэрэглэх болжээ. Тэдгээр нь голчлон хот дотор болон ойр зайд зорчиход үйлчилж байна.
Түлш, шатахууны хангамжийн хүндрэлтэй энэ үед цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг сонирхох жолоочийн тоо нэмэгдэж байгаа аж. Харин хөрш Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд цахилгаан цэнэглэх станц бүхий анхны ногоон өртөөг байгуулжээ.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
ЗАВХАН
ЗАВХАН: Спортын их наадмын шагналаа эрүүл мэндийн салбарт зориуллаа
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа