Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд Дундговь аймагт зохион байгуулсан “Их хүндэтгэл” хүндэтгэлийн тоглолтыг говийн бүсийн дөрвөн аймгийн 320 гаруй төрийн албан хаагч, уулзалтад оролцогчдод толилууллаа.
Тоглолтыг төрийн албан хаагчдын чадавх бэхжүүлэх говийн бүсийн уулзалтын үеэр толилуулсан бөгөөд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төлөөлөл үндэсний урлаг, соёлын бүтээлүүдийг үзэж сонирхсон байна.
“Их хүндэтгэл” тоглолт нь Монголын түүх, өв соёл, үндэсний үнэт зүйлсийг урлагаар дамжуулан сурталчлан таниулах, эх орон, түүх соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ.
Тоглолтоор дамжуулан үндэсний урлаг, соёлын өвийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ бүс нутгийн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.
Ийнхүү төрийн албан хаагчдын бүсийн уулзалтыг урлаг, соёлын хөтөлбөрөөр баяжуулж, оролцогчдод үндэсний өв уламжлал, үнэт зүйлстэй танилцах боломж олгожээ.
“Монгол бахархал–Бүтээлч сар” аян нь үндэсний соёл, урлаг, өв уламжлалыг сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилготой юм.



