Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төрийн архиваас сумдын зургаан байгууллагын архивын баримтыг байгууллага тус бүрээр нь ангилж, бие даасан хөмрөг болгон бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ.
Өмнө нь эдгээр байгууллагын архивын баримт нэгдсэн данс, хөмрөгт бүртгэлтэй байсан бол энэ удаагийн ажлаар байгууллага тус бүрийн баримтыг ялган салгаж, бие даасан хөмрөг үүсгэгчээр бүртгэх юм.
Ингэхдээ архивт төвлөрүүлсэн баримт бичгийг байгууллагаар нь ангилан ялгах, эмхлэн цэгцлэх, данс бүртгэлийг холбогдох журам, шаардлагын дагуу шинээр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тухайн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг оролцуулах хуваарь гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Дундговь аймгийн Төрийн архивын 2022 оны тайланд дурдсанаар, тухайн онд 22 сум, байгууллагаас нийт 1013 хадгаламжийн нэгжийн баримт хүлээн авч, 893 хадгаламжийн нэгжид дахин боловсруулалт хийж, данс бүртгэлийг шинэчилсэн байна.
