Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /TASS/. Йемений хуситуудын халдлагаас Саудын Арабын стратегийн чухал объектуудыг хамгаалах зорилгоор Египетийн цэргийн алба хаагчид тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн сайд Бадр Абдель Аты мэдэгджээ.
“Саудын Араб дахь ахан дүүсийнхээ хүсэлтээр бид хуситуудтай тэмцэхэд нь туслах зорилгоор цэргийн хүчээ байрлуулсан бөгөөд одоо бүрэлдэхүүнийг нь нэмэгдүүлж байна” гэж тэрбээр “Франс 24” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Мөн цэргийн хүчийг зөвхөн батлан хамгаалах зорилгоор, тэр дундаа мусульман шашинтнуудын ариун хот болох Мекка, Мединаг хамгаалахад зориулан байрлуулж байгааг онцолжээ.
"The National" сонинд эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, Египетийн эрх баригчид Саудын Араб руу хэдэн зуун цэргийн алба хаагч, мөн хуягт техникүүд, зенитийн пуужингийн цогцолборууд болон газар-газар ангиллын пуужин илгээжээ. Тухайлбал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нам өндрөөр нисдэг пуужинг амдан сөнөөх зориулалттай Египетийн агаарын довтолгооноос хамгаалах “Амун” системийг илгээсэн байна.
Саудын Арабт цэргийн алба хаагчид болон зэвсэг техникээ байрлуулснаа Египетийн эрх баригчид анх удаа албан ёсоор баталж байгаа нь энэ юм. Египетийн Үндэсний батлан хамгаалах зөвлөл болон парламентын доод танхим Саудын Арабт батлан хамгаалах чиглэлээр тусламж үзүүлэх шийдвэрийг дэмжжээ.
“Ансар Аллах” хөдөлгөөний хусит босогчид болон Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн Йеменд 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа
БАЯНХОНГОР
БАЯНХОНГОР: "Эрх тэгш" сэдэвт сургалт, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа