Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг өчигдрөөс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэлжээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлснээр, Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 000-аас дээш хүн амтай сум суурин газрын 220В болон 380В хүчдэлд холбогдсон айл өрхийн 1500кВт.цаг хүртэлх хэрэглэсэн цахилгаан эрчим хүний тарифт хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Харин 1500кВт.цагаас давсан хэрэглээнд хөнгөлөлт тооцохгүй юм байна. Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэх бөгөөд энэ нь 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог бөгөөд өнгөрсөн онд 220В-д 1500 кВт.ц, 380В-д 3000 кВт.цагийн цахилгааны хэрэглээг 100 хувь хөнгөлж байсан билээ.