Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар гэмт хэргийн хохирогч дахин хохирохоос урьдчилан сэргийлэх, гэрчийн аюулгүй байдлыг бүрэн хангах замаар гэмт хэргийг шуурхай илрүүлж, шийдвэрлэх, нуугдмал гэмт хэргийг ил гаргах эрх зүйн орчин бүрдэх юм.
Мөн гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага нь мөрдөгч, прокурор, шүүхээс хараат бусаар, бие даан хэрэгжүүлэхээр тусгажээ. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй, чөлөөтэй байх болон эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах боломж бүрдэнэ.
Түүнчлэн хамгаалалтад авах субъектын хүрээг өргөжүүлж, хүний эрхийг илүү өргөн хүрээнд хамгаалах, гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хамгаалалтын арга хэмжээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Үүний зэрэгцээ шүүн таслах ажиллагааг аюулгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, шүүгчийн хараат бус байдлыг хангахын зэрэгцээ шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ
Улс төр
COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна
Улс төр
Индонезын дэд ерөнхийлөгч боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулианы улмаас огцрох хүсэлтээ гаргажээ