Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын боловсролын 19 байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
Энэхүү шалгалтыг “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу аравдугаар сарын 16-наас арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл зохион байгуулж байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Шалгалтаар байгууллагуудын галын аюулгүй байдлыг хангасан байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдал, холбогдох хууль тогтоомж, стандарт, норм, нормативын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.
Ингэснээр хүүхдийн сурч боловсрох, амрах орчны аюулгүй байдлыг хангаж, болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилготой.
Хяналт шалгалтад Есөнбулаг сумын ерөнхий боловсролын таван сургууль, 12 цэцэрлэг, Анагаахын шинжлэх ухааны их сургууль болон мэргэжлийн боловсролын сургуулийг хамруулжээ.