Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд улс орон даяар өрнүүлж буй “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүүхдийн бүсийн чуулган Говь-Алтай аймгийн Тайшир суманд боллоо.
Чуулганд Тайшир суманд суралцдаг болон тус сумын харьяат хүүхдүүд, Гуулин тосгоны сурагчид, Завхан аймгийн Цагаанчулуут, Шилүүстэй сумын төлөөлөл гээд хоёр аймгийн 250 гаруй хүүхэд оролцон үзэл бодлоо илэрхийлэн, авьяас чадвараа сорьжээ.
Чуулганаар хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо, сайн сайхан байдлыг дэмжих, хүүхдийн дуу хоолойг сонсох, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор илтгэл, урлаг, спортын тэмцээн өрнүүлсэн байна.
Тухайлбал, энэ амралтын өдрүүдээр болсон уг үйл ажиллагаагаар “Эрсдэл хүүхдийн нүдээр” илтгэлийн уралдаан, эрэгтэй, эмэгтэй волейбол, дуэт дуу, гоцлол бүжиг, хөгжмийн төрөл, уран уншлага, буухиа болон шатрын тэмцээн болжээ. Тэмцээний тэргүүн байрын шилдгээр Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны сурагчид шалгарч цомын эзэд болсон аж.
Энэхүү чуулганаар хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, авьяас чадвараа хөгжүүлэх, бусдаасаа суралцах, шинэ найз нөхөдтэй болох, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, шийдвэр гаргагчдад эрхээ хамгаалуулахад бодитой алхам хийдэг байхыг сануулсан юм.
Хүүхдийн төлөө хийж буй ажил нь зөвхөн уриа лоозонгоор хязгаарлагдах бус, хүүхэд бүрийн эрхийг хамгаалж, дуу хоолойг сонсон, оролцоог нь бодитоор дэмжих нь чухал байх ёстойг чуулганаар онцоллоо.
Чуулганыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Цахим шилжилт үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, Тайшир сумын ЗДТГ хамтран 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа
Улс төр
Индонезын дэд ерөнхийлөгч боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулианы улмаас огцрох хүсэлтээ гаргажээ