Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг Говь-Алтай аймагт аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 280 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж буй улсын үзлэгийн ажлын хэсэгт Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Төмөрбаатар, Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн С.Амарбат нар ажиллаж байна.

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Насанбат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Төрийн архивын хэлтсийн дарга П.Хулан нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Говь-Алтай аймгийн архивын салбарт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, үндсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид архивын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийг дэмжих чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Улсын үзлэгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/150 дугаар тушаалаар баталсан зургаан үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 270 шалгуур үзүүлэлтийн хүрээнд зохион байгуулж байна.