Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд намрын ургацаас 185.3 мянган тонн улаан буудай худалдан аваад байна.
Одоогоор 20.2 мянган тонн гурил, 9.5 мянган тонн хивгийн нөөцтэй байгааг ХХААХҮЯ мэдээлэв.
Стратегийн гол хүнс гурилын дотоодын үйлдвэрлэлийг нэмэх, хүн амын гурилын хангамж, нийлүүлэлтийг тогтвортой хангахаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд улаан буудай худалдан авахад 120 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий, нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа билээ.