Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Манай улс нэг сая дахь жуулчнаа 11 дүгээр сарын сүүлчээр хүлээн авах төлөвтэй байгааг Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.
Энэ оны 11 дүгээр сард 958,470 жуулчин хүрэлцэн ирсэн бөгөөд зөвхөн энэ сарын 1-15-нд гэхэд 32,882 жуулчин хүлээн авчээ. Ингэснээр манай улс анх удаа нэг жилд 1 сая жуулчин хүлээн авах зорилтдоо ойртож байна.
Манай улс 2025 онд гадаадын 854,235 жуулчин хүлээн авсан бөгөөд тэдний 55 хувийг БНХАУ, ОХУ-ын иргэд эзэлж байв.