Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатарр, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр, байнгын хороо энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлд заасныг баримтлан явуулсныг дурдаад, 2027 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 39 их наяд 280.0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.1 хувь, нийт зарлагыг 41 их наяд 584.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 36.1 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 304.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байгааг онцолсон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа уг хуулийн төслүүдийг тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ
Улс төр
COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна
Улс төр
Индонезын дэд ерөнхийлөгч боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулианы улмаас огцрох хүсэлтээ гаргажээ