Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд хог хаягдлыг хүлээн авах, ангилан ялгах, боловсруулах, булшлах зориулалт бүхий 24.8 га талбайтай төвлөрсөн хогийн цэг шинээр байгуулна.
Одоогоор уг бүтээн байгуулалтын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийн хүрээнд хогийн цэгийн орчимд ногоон байгууламж, хамгаалалтын зурвас байгуулж, орчны тоосжилт, салхины нөлөө болон эвгүй үнэрийн тархалтыг бууруулах юм.
Мөн төвлөрсөн хогийн цэг шинээр байгуулснаар хог хаягдлын менежментийг сайжруулах, дахин боловсруулах боломжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажээ.